Прокурорын эсэргүүцлийн дагуу "Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуягт холбогдох залилангийн хэргийг хэлэлцсэн ч хорих бус торгох ял ногдуулжээ
Ногоон автобусны гэх тодотголтой хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүхээс "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Улмаар А.Ганхуягийг 40 сая төгрөгөөр, Ким Кэа Баумыг 35 сая төгрөгөөр, Ли Жон Собыг 30 сая төгрөгөөр, Ж.Эрдэнэбатыг 20 сая төгрөгөөр торгов. Үүнээс цагдан хоригдсон хоногийг нь хасаж тооцсоноор Ли Жон Соб 29.8 сая, Ким Кэа Баум 34.7 сая, А.Ганхуяг 39.8 сая төгрөгийн торгууль төлөхөөр болоод буй.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан прокурорын байгууллагаас дараах тайлбарыг гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
