СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоо хоногийн хугацаанд гал түймрийн 38 дуудлага бүртгэгдэв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 21 иргэний аюулгүй байдлыг ханган, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гал түймрийн дуудлагыг өмнөх долоо хоногтой харьцуулахад буурчээ.
Айл өрхүүдийг галлагааны аюулгүй байдлыг ханган, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас зөвлөлөө.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
- Толгой өвдөх
- Чих шуугих
- Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
- Огиулж бөөлжих
- Ханиалгах
- Ухаан балартаж унах
- Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
