СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэл хотод гал түймрийн дуудлага нэмэгдэж байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 51 дуудлага бүртгэгджээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дөрвөн иргэний аюулгүй байдлыг ханган, 6.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулахыг НОБГ-аас сануулав.
Гал түймрийн аюулаас сэргийлэх зөвлөмж:
- Өрхийн галын аюулгүй байдлаа хангах
- Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах
- Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
