Д.Батлут: Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Д.Батлут өөрийн хүсэлтээр Батлан хамгаалахын сайдаас чөлөөлөгдөхөөр болсноо өнөөдөр мэдэгдэв.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хаягтаа "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.

Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав" гэж бичжээ.

Тэрбээр 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв.