Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийн ахлагчаар тоглоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Монголын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-наас 30-ныг дуустал "M bank arena"-д болох юм.

Нийт 12 баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Тодруулбал Монголын шигшээ баг F хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи багтай орсон. Манай улсын шигшээ баг энэ сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын багтай тоглоно. 

Өнөөдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ноос шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.

Энэ удаагийн шигшээд 

  • Ш.Энхийн-Од,
  • Н.Батбаяр,
  • А.Азбаяр,
  • Х.Оргил,
  • С.Биндэръя,
  • М.Өлзий-Орших,
  • Г.Болор-Эрдэнэ,
  • Б.Барсболд,
  • О.Өсөхбаяр,
  • Ч.Маргад,
  • Э.Түшиг,
  • Г.Дөлгөөн нар багтжээ.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын Хөгжлийн лигийн "Оцеола Мэйжик" багт данстай Ш.Энхийн-Од багийн ахлагчаар талбайд гарах аж. Мөн Японы "Фүкүшима Файрбондс" багийн тоглогч А.Азбаяр, "Фүкүй Блоувайндс" багт зүтгэж буй Х.Оргил нар улсынхаа шигшээд тоглохоор иржээ.

Сонирхуулахад одоогоор ААШТ-д оролцох 24 багийн 16 нь тодорсон юм. F хэсэгт Тайланд, Хонконг зургаан оноотой тэргүүлж байгаа бол Монгол, Малайз тус бүр тав, Индонез, Фижи тус бүр дөрвөн оноотой жагсаж байна.