"Зургаан дүүргийн болон зуслангийн бүсийн цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын нэгнээс шинэ дансанд хүлээн авна"

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын айл өрх, ААН, байгууллагын цахилгаан эрчим хүчний төлбөрийг хүлээн авах арилжааны банкнуудын дансны дугаар ирэх сараас өөрчлөгдөж байгааг мэдэгдлээ.

Энэ тухай "УБЦТС" ТӨХК-аас "2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэхээр болсныг сонордуулж байна.

Энэхүү зохицуулалтад Налайх дүүрэг болон Зуунмод төвийн хэрэглэгчдэд хамаарахгүй.

Цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх дансны мэдээлэл, төлбөрийн дүнг 137004 дугаарт хэрэглэгчийн долоог оронтой кодоо мессежээр илгээгээд авах боломжтой" гэв.

зураг
 

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн нийслэлчүүд нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны дотор төлдөг болсон билээ. Энэ удаад төлбөрийг хүлээж авах дансыг нэгтгэж байгаа аж.