ФОТО: Reuters агентлагийн 2026 оны спортын шилдэг гэрэл зургууд...

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны аварга болсон "Нью Йорк Никс" багийн баярын жагсаалын үеэр Хосе Алварадо, Тайлер Колек, Карл-Энтони Таунс нар баяраа тэмдэглэж буй нь.

Reuters агентлаг 2026 оны шилдэг гэрэл зургуудаа танилцууллаа. Жил бүрийн арваннэгдүгээр сарын дундуур тус агентлагаас оны шилдгүүдээ онцолдог уламжлалтай. 

Энэ жил их спортын ертөнцөд Италид өвлийн олимпын наадам, Хойд Америкийн гурван улс болох АНУ, Канад, Мексикт хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болсон юм. Мөн Азийн наадам Японы Айчи мужийн ойр орчмын хот болон Нагоя хотод зохион байгуулагдсан билээ. 

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртсэн бол Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны аваргаар "Нью Йорк Никс" баг тодорч, 1973 оноос хойших хүлээлтээ эцэс болгосон юм.

Нагояд болсон 20 дахь удаагийн Азийн наадамд хятадууд 341 медаль "цуглуулснаар" багийн дүнгээр тэргүүлсэн бол Япон 269 медаль авахдаа 83 нь алт байв. Энэ наадамд Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медаль зүүснээр 27-д жагссан.

ФОТО

Зураг
1
Австралийн нээлттэй тэмцээний үеэр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шөвгийн наймд учраа таарсан Беларусийн Арына Сабаленка, АНУ-ын Ива Йович нарын тоглолтын үеэр зурагчны дуранд өртсөн шувууны өд.

Зураг
2
АНУ-ын алдарт Super Bowl LX тэмцээний хагас цагийн шоу. Нэрт дуучин Bad Bunny-гийн үзүүлбэр.

Зураг
3
Италийн нэрт шорт трекийн тамирчин Арианна Фонтанагийн бэлтгэл дээр...

Зураг
4
Талбайн теннисийн Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын Коко Гауф нутаг нэгт Хайле Баптистийн эсрэг.

Зураг
5
Милано-Кортино 2026 оны өвлийн олимпын наадмын уран гулгалтын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн АНУ-ын Алиса Лиү медалиа гардаж авах мөч.

Зураг
6
Израилийн тал Газын зурваст хоёр жил гаруй дайны ажиллагаа явуулж байгаа ч Палестиний хөлбөмбөг сонирхогчдын хүслийг унтрааж чадсангүй.

Зураг
7
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр дроноор авсан зурагт "Бурхдын талбай" ийн буужээ. Мексикийн Мехико хотноо далайн түвшнээс дээш 2,700 метрийн өндөрт одоо идэвхгүй болсон Теока галт уулын тогоонд байрладаг энэ хөлбөмбөгийн талбайд Ням гараг бүр сонирхогчийн лигийн тоглолт болдог юм.

Зураг
8
Латин Америк тэр дундаа Аргентины хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид тоглолтын өмнө цугларахыг "бандеразо" гэж нэрлэдэг. АНУ-ын Техас мужид Леонил Мессигийн өмсгөлтэй нохой ийм жагсаалд оролцсон байна.

Зураг
9
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт Мексик, Өмнөд Африкийн баг.

Зураг
10
Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн Испанийн эрэгтэй шигшээ баг цомоо гардаж байгаа нь.

Зураг
11
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны аварга болсон "Нью Йорк Никс" багийн баярын жагсаалын үеэр Хосе Алварадо, Тайлер Колек, Карл-Энтони Таунс нар баяраа тэмдэглэж буй нь.

Зураг
12
Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээд учраа таарсан Аргентины Леандро Паредес, Испанийн Гави нар маргалдав.

Зураг
13
Английн Лондон хотод крекитийн тэмцээнийг дроноор буулгасан нь.

Зураг
14
Аргентины Л.Месси сүүлийн дэлхийн аваргадаа оролцсоныхоо дараа.

Зураг
15
Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом.

Зураг
16
Өндрөөс усанд үсрэлтийн Европын АШТ-ий үеэр Италийн тамирчин Давид Баралдигийн үзүүлбэр.

Зураг
17
Болив улсын үндэсний "спорт".

Зураг
18
Японд болсон Азийн наадмын гимнастикийн төрөлд БНХАУ-ын тамирчин Бо Хэн Жаны үзүүлбэр.