ХОХИРОГЧИД: Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгээс бидний албан шаардлагын хариуг өгөхгүй бол бид суулт зарлах хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Бриллиант апартмент-1” орон сууцны төсөлд 2019-2025 оны хооронд 160 айл захиалга өгчээ. Тус компани нь Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн газар дээр барьж байгаа төсөл гэж сурталчлан ажилтан, алба хаагчид болон иргэдээс захиалга авсан юм. Харамсалтай нь тус барилга ашиглалтад орох хугацаа нь өнгөрөөд гурван жил болсон ч одоог хүртэл айлуудаа оруулаагүй байна. 

Хохирогчид албан ёсоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-наас удаа дараа албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс өнөөдөр Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн гадна талбайд жагсаал зохион байгуулав. 

Энэ талаар хохирогчдын төлөөлөл "Хохирсон иргэд төрийн бус байгууллага байгуулаад албан шаардлага хүргүүлээд яг нэг сар, таван хоног боллоо. Бидэнд ямар ч албан бичгийн хариу ирээгүй. Тийм учраас өнөөдөр энд цуглаж албан шаардлагаа хүргүүлж байна.

Шаардлагын гол агуулга нь Хууль Зүйн Үндэсний хүрээлэн болон Бриллиант партнерс компанийн хооронд ямар гэрээ байгуулсан, түүнийгээ яагаад захиалга өгсөн иргэдэд харуулахгүй нууцлаад байгааг ил болгохыг шаардаж байгаа. Энэ бол төрийн нууц биш. Тиймээс энэ гэрээг захиалга өгсөн иргэд харах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа.

Бидэнд анх захиалга авахдаа Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн ажилчдын байр гэж анх захиалга авсан. Гэтэл энэ хоёр байгууллага хоорондоо ямар гэрээ байгуулсан, газраа чөлөөлж өгсөн эсэхийг ч бид мэдэхгүй байна.

Яг одоогоор манай төрийн бус байгууллагад захиалга өгсөн 60 айл нэгдсэн. Харин Хууль Зүйн Хүрээлэнгийн ажилчид гээд тусдаа 60 айл байгаа. Үлдсэн 40 орчим айлыг бид олоогүй байна. Зарим нь гадаадаас, хөдөө орон нутгаас гээд захиалга өгсөн юм билээ. Хэрвээ албан шаардлагын хариуг өгөхгүй бол иргэд бид суулт, өлсгөлөн зарлах зэргээр тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ" гэв.

зураг