Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 102 жилийн ой тохионо.

Бүх нийтийн амралтын өдрөөр зах, худалдааны төвүүдэд УБЗАА-наас тусгайлсан хуваарь гаргахгүй бөгөөд хэвийн ажиллах юм байна. 

Сануулахад 2016 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтийн баярын өдөр болгосон билээ.

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж тус хуульд заажээ.