Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өсжээ

ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, 40,000 болон 80,000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүд зарлагдлаа.

Харин өчигдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 44%-иас багагүй молибдений агуулгатай 520 тонн баяжмал амжилттай арилжаалагдав. Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн  бөгөөд үр дүнд  нь тонн тутмын үнэ 28,267.07 ам.доллароос 33,567.07 ам.доллар хүртэл, өөрөөр хэлбэл 18.75%-иар өсөж хаагдлаа.

Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж, зах зээлийн бодит үнэлгээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж