Ирэх тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уурын байгууллагаас арваннэгдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулсныг хүргэж байна.

Хур тунадас:

  • Энэ сарын 19-нд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар,
  • 20-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурга,
  • 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы ихэнх, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.1-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • Энэ сарын 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
  • 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Агаарын температур:

  • Бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн,
  • Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.