А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Ням-Өлзий, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсноо мэдэгдсэн.

Энэ нь төрийн тэргүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буй анхны тохиолдол бөгөөд энэ үйл явцын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрөөс тодрууллаа.

- Ерөнхийлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ гаргах вэ?

- Чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдэх байх гэж харж байна.

- Хуульд юу гэж заасан байдаг вэ?

- Хуульд дараагийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг орлоно гэж заасан байдаг. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулна. УИХ-ын шийдвэрээр Ерөнхийлөгчийг чөлөөлнө.