Д.Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт болно
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.
Энэ хүрээнд Дагвын Лувсаншарав сангаас 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнд Д.Лувсаншарав 100 жил хүндэтгэлийн гала тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолт нь Лувсаншарав агсны уран бүтээлийн цар хүрээг сурталчлах, урын санг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготойг тус сангаас тодотгосон юм.
Тоглолтод:
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучид
- Балетын жүжигчид
- Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ
- Удирдаач Ц.Тэлмүүн-Очир
- Үндэсний урлагийн их театрын найрал дуучид
- Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
- Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал
- Улаанбаатар Театрын уран бүтээлчид
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор
- Чингис Хаан одонт дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог
- Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам
- Ардын жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа
- Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай
- Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга
- Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Цэрэнчунт
- Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батжаргал
- Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэг
- УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Энхнаран
- Нюанс хамтлагийн ахлагч, дуучин М.Амарсанаа
- Төгөлдөр хуурч С.Алимаа
- Sweetymotion хамтлаг зэрэг байгууллага, уран бүтээлчид оролцоно.
Д.Лувсаншарав 100 жил хүндэтгэлийн гала тоглолтын тасалбарыг ticket.mn -ээс захиалах боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
