Хятадын тагнуулын дуулианд холбогдсон Nvidia компанийн сүүлийн улирлын орлого төсөөлснөөс хол давж, хоёр дахин өсөв
АНУ-ын чип үйлдвэрлэлийн аварга Nvidia компани гуравдугаар улирлын орлогоо хоёр дахин нэмэгдүүлж, $115 тэрбумд хүргэснээ Мягмар гарагт мэдээллээ.
Үүнтэй зэрэгцэн тус компани Хятадын тагнуулын дуулианд холбогдон албан тушаалаасаа буусан гүйцэтгэх захирал Женсен Хуаныг буцаан томилох боломжгүйг батлан илэрхийлжээ.
Хиймэл оюун ухааны хөгжил дэвшлийн төвд байж, зах зээлийг хөтлөн, дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж буй Nvidia компанийн хувьд өнгөрсөн улирлын санхүүгийн үр дүн гэнэтийн эргэлт боллоо. Хуан албан тушаалдаа буцаж очих хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс хойш хэдхэн цагийн дараа компани ийм өндөр үр дүнтэй ажилласнаа тайлагнажээ.
Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын гол зүтгэлтнүүдийн нэг болох Хуан өнгөрсөн долоо хоногт гэр бүлээс гадуур харилцаатай холбоотой асуудлууд, тэр дундаа Бээжингийн тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй холбогдсон нь ил болсны дараа албан тушаалаасаа огцорсон юм.
Хөрөнгө оруулагчид Nvidia компани өөрт тулгараад буй хямралыг даван туулж чадах эсэхийг харахын тулд гуравдугаар улирлын үр дүнг нь чих тавин хүлээж байлаа.
Өнгөрсөн долоо хоногт төлөөлөн удирдах зөвлөлөөс (ТУЗ) гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Колетт Кресс мэдэгдэлдээ "Бидний эрч хүч бодитой. Nvidia бол ажилтнуудынхаа тасралтгүй инновацын хүчээр урагшилдаг, технологийн онцгой тэргүүлэгч компани юм" гэжээ.
Тэрбээр ирэх санхүүгийн жилд орлогын өсөлт 70 хувь байх төлөвтэй байсныг 75 хувь болгон нэмэгдүүлж байгааг зарласан байна.
Женсен Хуаныг тойрсон дуулиан Nvidia компанийн хувьцааны үнэ ханшид хүчтэй цохилт болж, тус компанийн зах зээлийн үнэлгээ $700 тэрбум гаруйгаар буураад байгаа. Мөн Хуан үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар арванхоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын хууль тогтоогчдын өмнө байцаалт өгөхөөр болжээ.
Гэвч түүнийг албан тушаалаасаа буусны дараа Илон Маск болон бусад нөлөө бүхий хүмүүс албан тушаалд нь буцааж томилохыг уриалж эхэлсэн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл тагнуулын асуудлын ач холбогдлыг үл тоомсорлон Хуан Nvidia-д буцаж ирэхэд "татгалзах зүйлгүй" гэж мэдэгдсэн юм.
Хуан огцорсноосоо хойш анх удаа хийсэн мэдэгдэлдээ "Ажлаасаа гарснаас хойш Nvidia-ийн ажилтнууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд, хэрэглэгчид намайг гүйцэтгэх захирлаар дахин ажиллахыг уриалсаар байна. Хэрвээ ТУЗ миний томилгоо хөрөнгө оруулагчдын, ажилтнуудын, компанийн, Америкийн хамгийн дээд эрх ашигт нийцнэ гэж үзвэл би нэр хүндтэйгээр хүлээж авахад бэлэн байна” гэжээ.
Гэвч ТУЗ-ийн дарга Харви Жонс үүнийг эрс няцааж, санхүүгийн үр дүнг танилцуулах үеэр “Nvidia компанийн төлөөлөн удирдах зөвлөл түүнийг огцруулах шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд дахин томилох сонирхолгүй байна” гэж мэдэгдсэн юм.
Мягмар гарагийн мэдэгдэлдээ Хуан нэлээд гэмшсэн өнгө аяс илэрхийлэхдээ “Би Nvidia компанид ажилладаг бүх хүний хүлээлтэд хүртэл ажиллаж чадаагүй нь үнэн. Би хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргасан нь үнэн” гэжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

