Ирэх сараас иргэдэд үйлчлэх дүүжин тээврээр аюулгүй зорчих ДҮРЭМ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн Хангарди зогсоолоос Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км дүүжин замын тээвэр ирэх арванхоёрдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлнэ. Ингэхдээ 98 кабин тус бүрд 10 зорчигч суух бөгөөд нэг талдаа 12 минут явах юм байна. Уг тээврээр аюулгүй зорчих зааврыг “Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас өнөөдөр(2026.11.17) танилцууллаа.
Дүүжин тээврээр зорчигчийн аюулгүй ажиллагааны заавар:
- Өндрөөс айх айдастай, зүрх судасны өвчтэй, цусны даралт тогтворгүй иргэд эрүүл мэндийн байдлаа харгалзан, шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр зорчих эсэхээ шийдвэрлэнэ.
- Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух.
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод шаардлагатай тусламж үзүүлнэ.
- 0-11 насны хүүхэд эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн хамт зорчино.
- Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.
- Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд тайван байж, ажилтны зааврыг дагах бөгөөд аюул, осол, гэмтэл илэрвэл ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
- Гэрийн тэжээвэр амьтныг тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэлгүй бол тээвэрлэхийг хатуу хориглоно.
- Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.
- Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй. Зураг хэлбэрээр харах бол ЭНД дарна.
Зогсоолууд:
Кабины тал хувь нь унадаг дугуй бэхлэх тоноглолтой бөгөөд тэргэнцэр, дугуй, тэжээвэр амьтантай зорчих журам батлагдсаны дараа нийтэд мэдээлнэ гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
