Н.Учрал: Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн.
Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсний дараагаар шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэх юм.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно гэж Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэллээ. Мөн тэрбээр намын даргын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд гэмт хэрэг холбогдоогүй байх, өндөр ёс суртахуунтай байх шаардлагыг тавина гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

