Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээ ₮3.3 ИХ НАЯД гарчээ

М.Батчимэг, ikon.mn
8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Нөмрөгийн Дархан Цаазат Газар

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Дорнод аймгийн нутагт байрших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээ ₮3.3 их наяд гарсан талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг хуульд заасан хугацаанд дээрх хохирлын хэмжээг гаргаж цагдаагийн байгууллагад хүргүүлээд байгаа ба цаашид Шүүх шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж дүн шинжилгээ хийлгэх юм байна.