Академич Д.Рэгдэл, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээв

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Академич Д.Рэгдэл, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

  • Шинжлэх ухааны салбарт хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа дайчлан, шинжлэх ухааны тогтолцоог бэхжүүлж, шинэ чиглэлүүд үүсгэн нутагшуулж, хими, биологи, биохими, сансрын шинжлэх ухааныг эрчимжүүлэн, судалгаа, шинжилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Дүгэрийн Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын алтан “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

  • Хурдан морины өв соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан таниулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Үндэсний шагайн харвааны холбоог үүсгэн байгуулж, түүх, уламжлалт өв соёлыг сурвалжлан судалж, Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгүүлэн, Төрийн Есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн Догшин хар сүлд бүтээн, төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх зэрэгт оруулсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, ахмад сэтгүүлч, Морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Адъяагийн Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнуулав.