Unitel STEAM HUB: Ирээдүйн инженер, технологийн манлайлагчдыг бэлтгэж байна
Ирээдүйн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчдыг бэлтгэх Unitel STEAM HUB төсөл Монгол орны 21 аймагт хэрэгжиж байна. Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж хүүхэд бүрийн сониуч зан, хүсэл мөрөөдлийг чиглүүлж өгдөг уг хөтөлбөр нь зөвхөн хот суурин газарт бус, орон нутагт амьдран суугаа хүн бүрд шинэ боломжийг нээж өгсөөр байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд робот кодчилол, дрон кодчилол, цахилгаан хэлхээ зэрэг сонирхолтой 5 төрлийн сургалтыг 16 түвшинд явуулж байна. Уг сургалтаар хүүхэд багачууд зөвхөн технологи хэрэглэгч бус, өөрсдөө шинэ санаа гаргаж, шийдэл бүтээх боломжтой гэдгээ танин мэддэг. Мөн энэхүү төсөл нь хүүхэд бүрийн авьяас, сонирхлыг нээж, логик сэтгэлгээ, бүтээлч байдал, багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Өнөөдөр технологийн хөгжил дэлхий ертөнцийг хурдацтай өөрчилж, ирээдүйн мэргэжил, ажлын байрны чиг хандлагыг өөр түвшинд хүргэж байна. Энэ цаг үед хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгохоос гадна аливааг бүтээлчээр сэтгэх, асуудлыг шийдвэрлэх, шинэ санаагаа бодит бүтээл болгоход технологитой харьцах ур чадварууд нэн хэрэгтэй билээ. Тэгвэл Unitel STEAM HUB хөтөлбөр нь үйл ажиллагаагаа тасралтгүй тэлсээр дараах байдлаар боломжийг хүн бүрд хүргэж байна.
Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл, суралцах боломж ижил байх ёстой. Харин төрсөн нутаг, амьдарч буй газар нь тэдний ирээдүйд хүрэх боломжийг хязгаарлах ёсгүй. Иймд Unitel STEAM HUB хөтөлбөр монгол орон даяар боломжийг хүн бүрд хүргэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
