Н.Наранбаатар: Нийслэл хотод томуугийн дэгдэлт алаг цоог түвшинд хүрч, А хүрээний болон риновирус, ретровирус давамгайлж байна
Томуу, томуу төст өвчний вирусийн идэвхжил алаг цоог түвшинд хүрснийг мэдээллээ.
Нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Нийслэл хотод энэ сарын 12-ны байдлаар томуугийн дэгдэлт алаг цоог түвшинд хүрсэн бөгөөд А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж байна.
Энэ өдрүүдэд томуугийн 46 дахь долоо хоног үргэлжилж байна. Олон жилийн дунджаар 45-47 дахь долоо хоногт томуугийн вирусийн идэвхжил хамгийн оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ өдрөөс эхлэн 2027 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл амны хаалт зүүх аяныг эхлүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллага халдвар, хамгааллын дэглэмийг баримтална. Томуугийн алаг цоог дэгдэлтийн нөхцөл байдалд эрүүл мэндийн тусламж үзүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагыг тавина.
Иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг уриалж байна.
Хоёрдугаарт гараа угаах, ариутгахыг зөвлөе. Бага насны буюу 1 метрээс доош өндөртэй хүүхдийг хөтлөхгүй, тэвэрч эсвэл тэргэн дээр авч явахыг зөвлөе. Агаарын бохирдол анхаарал татаж буй энэ үед хүүхдийг хөтөлж явах нь илүү хордуулна" хэмээв.
Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе нь 11 дүгээр сарын 19-24-нд байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

