Зураг
Зураг

"Нийслэл хотод томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байна"

Д.Янжиндулам, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулж буй.

НЭМГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрчээ. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.2 хувийг эзэлж буй нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар бага үзүүлэлт ч олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүхийг зөвлөв.

Өвчний идэвхжилийн түвшнээс хамаарч 1,607 хүртэл ороор хүчин чадлаа өргөтгөхөөр бэлэн байдлаа хангажээ.

Нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв аравдугаар сарын 24, 25-ны Бямба, Ням гарагт 11:00–16:00 цагийн хооронд ажиллаж, томуугийн эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлэх юм байна.

Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе нь 11 дүгээр сарын 19-24-нд байжээ.