Монгол Улсын хэмжээнд хамгийн их ус ашигласан 10 компани

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа энэ үед устай холбоотой зарим нэг тоон мэдээллээс онцолъё.

Улсын хэмжээнд ашиглаж байгаа нийт усны тавь орчим хувийг зөвхөн хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Өөрөөр хэлбэл усны хамгийн том хэрэглэгч нь хөдөө аж ахуйн салбар байх нь.

Тэгвэл уул уурхайн салбар улсын хэмжээнд ашиглаж буй усны дөрөвний нэгийг эзэлдэг ч төлбөрийн орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг.

2023 онд Усны газраас 2022 оны байдлаар манай улсын хэмжээнд усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигласан 10 байгууллагыг зарлаж байсныг бид өмнө мэдээлж байсан. Үүнд:

  1. УСУГ (Улаанбаатар хот) - 48.7 сая м³ (шоо метр)
  2. Эрдэнэт үйлдвэр (Орхон аймаг) -19.9 сая м³
  3. Оюутолгой 15.9 сая м³
  4. ДЦС-4 (УБ хот) - 7.5 сая м³
  5. ДЦС-3 (УБ хот) - 5.4 сая м³
  6. Багануур ХК - 5.3 сая м³
  7. Эрдэнэтийн ДЦС - 2.9 сая м³
  8. Шивээ-Овоо ХХК ( Говьсүмбэр) - 2.2 сая м³
  9. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ - 2.2 сая м³
  10. Петрочайна дачин Тамсагбулаг ХХК (Дорнод) - 2.1 сая м³