Усны газраас 2022 оны байдлаар манай улсын хэмжээнд усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигласан 10 байгууллагыг зарлалаа.
Үүнд:
Эдгээр 10 компанийн ашигласан усны нийт хэмжээ 112.4 сая м³ буюу Монгол Улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг бүрдүүлж байгаа.
2022 онд усны төлбөрт нийт 50 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрөөс төвлөрсөн бөгөөд үүний 70 хувь буюу 36.7 тэрбум төгрөгийг эдгээр компани улсын төсөвт төлсөн байна. Гэхдээ үүнд УСУГ хамаарахгүйг тодотгоё.
Дээр дурдсан 10 компани ашиглаж буй усныхаа дөнгөж нэг хувийг хэмнэхэд л улсын хэмжээнд ашиглаж буй усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болно.
Иймд эдгээр том ус ашиглагч нарыг усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, нөөцийг зохистой ашиглалтыг бий болгоход хамтран ажиллахыг Усны газраас уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!