"Сонсголонгийн авто замын эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөж, засварласан"

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сонсголонгийн авто замын засвар арчлалтын ажил дуусжээ.

"Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас мэдээлснээр тус авто замын залгаас, заагийн хэсэгт үүссэн эвдрэлийг хүйтэн асфальтбетон хольцоор нөхөн засварлажээ.

Нийслэл хотын авто замын эвдрэлийг засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажил энэ сарын 30-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлж буй.

Сануулахад энэ онд есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад нийслэлийн төсвөөс ₮50.6 тэрбумыг зарцуулахаар баталсан байдаг.