2027-2028 оны хичээлийн жилээс 6-7 дугаар ангийнхан "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдаж эхэлнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Үдийн хоол" хөтөлбөрт одоогоор 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг.
Ирэх оны төсөвт дээрх хөтөлбөрийн зардлыг 194 тэрбум төгрөгөөр нэмж, хамрах хүрээг 1-7 дугаар ангийнхныг хамруулахаар болсон байна. Мөн сурагчдын үдийн хоолны зардлыг 5,845 төгрөг болгон нэмжээ.
Тэгвэл 6-7 дугаар ангийнхныг хэзээнээс үдийн хоол хөтөлбөрт хамруулах талаар Боловсролын Яамнаас тодруулахад "Ирэх хичээлийн жил буюу есдүгээр сарын 1-нээс 6-7 дугаар ангийнхныг үдийн хоол хамруулж эхэлнэ" гэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

