ФОТО: Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ерөнхийлөгчөө чөлөөлж буй парламент
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.
Авлига, хууль бус зүйлтэй нэр нь холбогдсон тул ажлаа өгч байгаад шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдсэнээсээ хойш хоёр хоногийн дараа ийнхүү "буув".
Чөлөөлөгдөнө гэх мэдэгдлээс ч хамаагүй өмнө, Ерөнхийлөгчийн сонгууль ойртож эхлэх үеэр У.Хүрэлсүхийн дараагийн алхам юу байх бол гэдэг таамаг, хардлага олон нийтийн дунд хэдийнээ үүсээд байсан. Үүнд тэрбээр "Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй" гэдэг хариулт өгсөн нь түүний улс төр дуусах болоогүйг хангалттай илтгэлээ.
Мөн "Төрийн тэргүүний ажлаа өгөөд, иргэн болсны дараа надад ярих зүйлүүд нэлээн бий" хэмээсэн нь ирэх өдрүүдийн улс төрийн "цаг агаар" таагүй байна гэсэн үг биз ээ.
Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэх асуудлыг парламентаар хэлэлцэж байх үеийн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
