Ийнхүү тэд тасралтгүй шинэчлэгдэж, ирээдүйн өөрчлөлтөд бэлэн байх брэндийн үнэт зүйл, алсын чиг хандлагаа илэрхийлсэн цогц "rebranding" хийж, түүхийг технологийн тусламжтайгаар "амьд" болгож, технологийн компани хэдий ч соёлын дэд бүтцийг бүтээгч болов.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын гүн гүнзгий утга агуулгатайгаар хувь хүний хэрэглээг гэр бүлийн үнэ цэнэ рүү шилжүүлж, гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ирээдүйн баталгааг нь дэмжсэн чиглэлд урамшуулал явуулжээ.
Тэдний 20 жилийн ой бол зүгээр нэг "Бид 20 нас хүрлээ" гэх баяр биш. Харин "Бид дараагийн 20 жилд нийгэмдээ ямар үнэ цэнэ, өв үлдээх вэ?" гэдгээ харуулсан өндөр ач холбогдолтой соёлын болон технологийн хувьсал болж чаджээ.