Хотын дарга нарын “чихийг халууцуулах” системийг Шинэ Монгол Косэн сургуулийн сурагч зохион бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шинэ Монгол Косэн сургуулийн ахлах ангийн нэгэн сурагч Улаанбаатар хотын явган хүний зам, дэд бүтцийн эвдрэл гэмтлийг олон нийтэд мэдээлэх интернэтэд суурилсан системийг зохион бүтээжээ.

Уг систем нь вэб сайт, гар утасны аппликэйшн гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна.

Иргэд гар утсандаа суулгасан “Zasya” (iOS апп татах) аппликэйшнийг ашиглан эвдрэл гэмтлийн зургийг тайлбартай хамт системд илгээхэд “Zasya.mn” вэб сайтын газрын зурагт байршлын мэдээлэлтэйгээ хамт нийтлэгдэх юм.

Энэ мэдээллээ хүмүүс сошиал сүлжээнд бусадтай хуваалцах, холбоосыг нь хариуцсан байгууллагад илгээх боломжтой байхаар бүтээжээ.

Мөн нэг газраас олон давтамжтай ирсэн гомдлыг нэгтгэж харуулах, хэдэн удаа давтагдсан, хэр олон хүн дэмжиж оноо өгсөн зэргээс нь хамааруулан ач холбогдлоор эрэмбэлэх, засагдаж шийдвэрлэгдсэн эсэхийг буцааж мэдээлдэг байхаар бүтээсэн байна.

Одоогоор аппликэйшн нь зөвхөн iPhone гар утсанд зориулагдсан бөгөөд удахгүй Андроид системтэй гар утасны хувилбарыг бүтээх ажээ.

 

Facebook холбоос