УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Н.Эрхбаяр, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:39 2026/11/20

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулав. Нууц санал хураалтад 78 гишүүн оролцож, 57.7 хувийн саналаар дэмжигдлээ. 

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн чуулганы хуралдаанаар Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулж байсан боловч 57.4 хувийн саналаар дэмжигдээгүй юм. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хоёр дахь удаагаа оруулж ирснээр дэмжигдлээ. 

Үргэлжлүүлэн Монголбанкнаас өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ: