Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236,853 хүүхдийг хамруулжээ
Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий Боловсролын Сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явц, үр дүнг хэлэлцэх салбар дундын хамтарсан ажлын хэсгийн ээлжит уулзалт болжээ.
Энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт 236,853 суралцагч хамрагдсан нь зорилтот бүлгийн нийт хүүхдийн 83.2 хувийг эзэлж байгааг мэдээлэв.
Уулзалтын үеэр хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, холбогдох зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад E-Mongolia системээр дамжуулан шуурхай хүргэх, салбар дундын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлгийн явцад тогтмол мониторинг хийх удирдамжийг батлан хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэх үзлэгийн үндэсний тогтолцоог бүрдүүлж, тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай бодлогын шийдэл, саналыг нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар тогтсоныг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

