Хүнд бэртлээс эргэн ирсэн Ваканофүжи Т.Бөхчулуун санданмэ зиндаанд түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн өндөрлөх дөхөж байна.

Өнөөдөр нэмэлт барилдаан гараагүй бол доод зиндааны түрүү бөхчүүд тодорлоо. Санданмэ зиндаанд барууны 29-д жагссан Ваканофүжи Т.Бөхчулуун долоон даваатай түрүүлэв.

Оюутны ёкозүна цол хүртэж, мэргэжлийн замналаа макүшитагийн 60-аас эхлүүлсэн Т.Бөхчулуун 2026 оны нэгдүгээр сард 6:1, гуравдугаар сард 7:0 амжилтаар макүшитад түрүүлж байв. 

Харамсалтай нь тавдугаар сарын тэмцээний гурав дахь өдөр эгэмний ясаа хугалснаар сүүлийн хоёр тэмцээн дараалан барилдаагүй юм. Бэртлийнхээ улмаас чансаа уруудсан ч тэр өрсөлдөгч бүрээ ялсаар нэг ч уналгүй тэргүүлснээр ирэх тэмцээнд макүшита зиндаанд эргэн ирэхээр боллоо.