14:40 2025/06/12
Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр нэр дэвшигч Г.Занданшатар татварын бодлогын талаар "Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг зорилтоо болгож ажиллана. Ядуурлын индекс 2022 оны байдлаар 27.1 хувь буюу 913 мянган иргэн ядуурлаас доош хэрэглээтэй байна.
2025 он гарснаар инфляцын түвшин өндөр болж байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүний тулд татварын реформыг хэрэгжүүлнэ. Ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг бага болгож, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлж, тэгш шударга нөхцөлийг хангаж, дундаж давхаргаа дэмжих бодлого хэрэгжүүлнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
14:24 2025/06/12
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Түүний намтар, ажилласан байдлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
14:40 2025/06/12
Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр нэр дэвшигч Г.Занданшатар татварын бодлогын талаар "Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг зорилтоо болгож ажиллана. Ядуурлын индекс 2022 оны байдлаар 27.1 хувь буюу 913 мянган иргэн ядуурлаас доош хэрэглээтэй байна.
2025 он гарснаар инфляцын түвшин өндөр болж байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүний тулд татварын реформыг хэрэгжүүлнэ. Ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг бага болгож, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлж, тэгш шударга нөхцөлийг хангаж, дундаж давхаргаа дэмжих бодлого хэрэгжүүлнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!