Коронавируст халдварын нөхцөл байдлын тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
“
Өчигдөр улсын хэмжээнд 15,849 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.
Тодруулбал, БЗД-ийн хоёр гэр бүлийн 9 хүн, БГД-ийн 6 дугаар хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүн байна.
Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,456 боллоо. Үүнээс өнөөдрийн 909 хүн эдгэрээд байгаа бол 536 хүн эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!