Уншиж байна ...
Зураг
Зураг

“М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” фестивальд тогтвортой хөгжлийн түншээр дөрөв дэх жилдээ оролцож байна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 12
Сурталчилгаа
зураг
 

Азийн тэргүүлэх ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдана. Тус наадмын хэвлэлийн хурлын үеэр “М-Си- Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн түншээр дөрөв дэх жилдээ оролцох гэж буйгаа зарлалаа.

зураг
 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ: Плэйтайм наадмын “Earth. Music. Art. Love” уриатайгаар бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго нь манай компанийн баримталдаг бодлого, хэрэгжүүлж буй ажлуудтай нийцдэг тул бид тогтвортой хөгжлийн түнш, ногоон хөгжлийг дэмжигч байгууллагаар дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. Бид жил бүр тухайн жилийн маркетингийн хамгийн томоохон хөтөлбөр болон тогтвортой хөгжил гэсэн хоёр чиглэлээр Playtime наадамд оролцдог. Энэ жилийн хувьд, манай “Coca-Cola Area” дээр хүрэлцэн ирсэн залууст олон сонирхолтой хөтөлбөр бэлтгэсэн байгаа. Мөн зөвхөн танилцуулаад өнгөрөлгүй залуусыгаа сонирхолтой хэлбэрээр татан оролцуулахаар төлөвлөж байна. Мөн бид байгальдаа ээлтэй байхад анхаарч, өнгөрсөн жилийн тохижуулалтуудаа дахин ашиглах гэж буйгаа онцлоход таатай байна.

Ингээд “М-Си-Эс Кока-Кола” компанийн “Coca-Cola Area”-аас онцлох хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

“SHARE A COKE” ХӨТӨЛБӨР

Яг одоо дэлхий даяар хэрэгжиж буй “Share a Coke” хөтөлбөрийг энэ жил Плэйтайм наадмын Coca-Cola Area дээр онцлох гэж байна. Монгол орон даяар хамгийн түгээмэл дуудагддаг 26 нэрийг Coca-Cola ундааны шошгон дээр хэвлэсэн бөгөөд зөвхөн танд зориулсан, өөрийн нэртэй ундааг ууж, аз жаргалтай хором мөчөө хамтдаа хуваалцаарай.

зураг
 

COCA-COLA х PLAYTIME ХАМТАРСАН МЕРЧ

Азийн тэргүүлэх хөгжмийн хөтөлбөр “Playtime Festival 2025” болон дэлхийн алдарт Coca-Cola брэндийн хамтарсан мерч бүтээгдэхүүнийг анх удаа танилцуулах гэж байна.

Coca-Cola Area дээр зохион байгуулах хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсон залуус хамтарсан мерчийн эзэн болох боломжтой.

зураг
 

“RECYCLE ME” INTERACTIVE HUB x Photo Booth

“М-Си-Эс Кока-Кола” компани нь түгээлтийн машинаа дахин амилуулж хэзээ ч, хаана ч байрших боломжтой “Recycle me” Interactive Hub бий болгожээ. Байгальд ээлтэй фестивалийн нэг хэсэг болж, наадам дээр уусан ус, ундааны хуванцрыг дахин боловсруулах явцад гар бие оролцоорой. Coca-Cola Area дээр хуванцрыг дахин боловсруулж хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Зургаа даруулж, бусдадаа хуваалцаад, бэлэг аваарай. Сонирхуулахад, энэ нь мөн л тус компанийн Тогтвортой хөгжлийн тайлангаа Шангрила моллд танилцуулсан үзүүлэнгээ байгальд ээлтэйгээр дахин ашиглаж буй үзүүлэн аж.

НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ “М-СИ-ЭС КОКА-КОЛА”

Плэйтайм хүрээлэнг тогтвортой ногоон хүрээлэн болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “М-Си-Эс Кока-Кола” компани мод тарихаар төлөвлөжээ. Тус компани нь үйлдвэрийн технологийн явцад ашигласан бүхий л усаа цэвэршүүлж, ундны уснаас бусад зориулалтаар ашигладаг. Тиймээс наадмын өдрүүдэд Плэйтайм хүрээлэнгийн талбайг чийгшүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Мөн өнгөрсөн жилүүдийн жишгээр “Playtime Festival 2025” дээр уусан ус, ундааны хуванцрыг “М-Си-Эс Кока-Кола” компанийн түнш “Ти Эм Эл Пластик” үйлдвэрт дахин боловсруулна.

Дээр дурдсан онцлох хөтөлбөрүүдээс гадна Schweppes брэндийн коктейль, iCoke зэрэг зөвхөн Плэйтайм наадмын оролцогч залууст зориулсан урамшуулалт хөтөлбөрүүдэд “Coca-Cola Area” дээр хүрэлцэн ирж, хамрагдахыг урьж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.