Хүүхдээр аюултай хөдөлмөр эрхлүүлж, амь насанд нь хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас долоодугаар сарын 06-20-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,249 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан талаараа мэдээллээ. 

Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн тойм:

О.Э, Б.Б нар нь явган замын бетон тоосго үйлдвэрлэх үйлдвэрт хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг зөрчиж насанд хүрээгүй буюу 15 настай М.О, 16 настай Б.Т, Н.Х нарыг туслах ажилтнаар ажилд авч хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлсэн, насанд хүрээгүй буюу 15 настай М.О нь зуурмагийн машин цэвэрлэж байхдаа холигчид хэрчигдэн хүнд гэмтэл авсны улмаас нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн нэг дэх заалтад  (Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх), 10.6 дугаар зүйлийн нэг дэх заалтад (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.