ТАНИЛЦ: Аймаг, сумын ЕБС-уудын хичээлийн жилийн бүтэц
2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөв.
Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай болгож зохион байгуулж байна. Энэ жил 7-9 долоо хоног хичээллээд сурагчдын улирлын амралт таарахаар зохицуулсан талаар Боловсролын Яамны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэлсэн билээ.
Түүнчлэн бие даалтын долоо хоногийг
- Нийслэлийн сургуулиудад хоёрдугаар улирлын төгсгөлд
- Хөдөө орон нутгийн тухайд гуравдугаар улирлын эхэнд төлөвлөжээ.
Хөдөө орон нутагт мал төллөхтэй уялдуулж гуравдугаар улирлын эхэнд бие даалтын долоо хоногийг амралтын долоо хоногтой нь уялдуулж 14 хоног байхаар зохицуулалт хийснийг Боловсролын Яамнаас мэдээлсэн.
Зураг: Аймаг, сумын ЕБС-уудын хичээлийн шинэ жилийн бүтэц
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

