ТАНИЛЦ: Нийслэлийн ЕБС-уудын хичээлийн жилийн бүтэц

П.Сайнжаргал, IKON.MN
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөв. 

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 01-нээс дараа оны зургаадугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ. 

Танхимын сургалт: 

  • Бага ангид 32 долоо хоног,
  • Дунд ангид 33 долоо хоног,
  • Ахлах ангид 34 долоо хоног үргэлжлэхээр байгааг Боловсролын Яамнаас мэдээлэв. 

Хичээлийн жилийн туршид хоёр долоо хоногийн хугацааг суралцагчийн хөгжлийг дэмжсэн танхимын болон танхимын бус үйл ажиллагаанд зарцуулж байна.

Хичээлийн жилийн үргэлжлэх нийт хугацаа боловсролын түвшнээс хамааран дөрвөн улиралтай, 34-36 долоо хоног үргэлжилнэ. 

ЗУРАГ: Нийслэлийн ЕБС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийн зураглал

зураг
 

Хичээлийн жилийн бүтцийн асуулгыг 2026 оны тавдугаар сард авахад нийт 9,620 багш саналаа илэрхийлсэн байна.

 Асуулгад оролцсон багш нарын 52.2 хувь нь

  • суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах,
  • бага ангийн зуны амралтыг зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхлэх,
  • хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх,
  • дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг нэг долоо хоногоор урагшлуулах санал өгчээ. 

Ийнхүү нэгдсэн хувилбарыг Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд дахин хэлэлцэж, энэхүү хичээлийн жилийн бүтцийг боловсруулан батлуулсныг мэдээллээ.