Тусгай замын автобус төслийн зөвлөх үйлчилгээний тендерт гадаад, дотоодын 23 компани саналаа ирүүлжээ
Нийслэл хотод тусгай эгнээгээр зорчих зориулалтын өндөр хүчин чадалтай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх төслийг 2025-2030 онд хэрэгжүүлэх гэж буй.
Төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл (Detailed Engineering Design – DED), барилгын ажлын хяналт (Construction Supervision – CS) болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөө (Detailed Operational Design – DOD)-ийг боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг өнгөрсөн тавдугаар сард зарлажээ.
Тендерт гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ. Одоо дараагийн шатны тендерийг зарлах бэлтгэлээ хангаж буйг НТУГ-аас мэдээлэв.
Дээрх сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулж, ингэснээр барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэх аж.
BRT ашиглалтад орсноор автобусны хөдөлгөөний хурд 4–5 дахин өсөж, дундаж хурд 20–25 км/цагт хүрэхээр тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
