Леброн Жэймс ирэх улиралд албан ёсоор "23" дугаартай тоглохоор болжээ
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-нд өнгөрсөн Баасан гарагт Леброн Жэймс шинэ багаа зарласан билээ.
Тэрбээр "Филадельфи 76" багт ирэхээр болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл Даваа гарагт түүнийг албан ёсоор гэрээ байгуулсныг багийн цахим хуудсанд мэдээлэв.
Лебронтой албан ёсоор гэрээ байгуулах үедээ Удирдах Зөвлөлийн гишүүн Жош Харрис "Түүнийг Жэйлин Браун, Ви Жэй Эжкомб, Жоэль Эмбийд, Тайрис Макси зэрэг олон авьяаслаг тоглогчидтой хамт нэг талбайд харахыг хүлээж тэсэхгүй нь. Леброн болон түүний гэр бүлийнхэн "76" багийг сонгосонд талархаж байна. Багт тавтай морил" гэж онцлов.
Энэ жил 42 нас хүрэх Леброн өмнө нь гурван өөр багийн өмсгөлтэй аварга болж байсан юм. Энэ удаад тэр зорилгоо биелүүлбэл дөрвөн өөр багт аваргын цом хүртсэн лигийн анхны тоглогч болно. Мэргэжлийн замналынхаа турш "23" болон "6" дугаартай тоглож байсан тэр шинэ багтаа "23" дугаараа зүүх болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
