"Сүү компанийн урд талын авто замыг наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл нээхгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “Сүү” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил 2026 оны долоодугаар сарын 14-25-ны хооронд үргэлжлэх байсан ч засварын ажил бүрэн дуусаагүй тул 2026 оны наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэхээр болов.

Иймд тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн замнал доорх зураглалын дагуу үргэлжлэн зорчино.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол авч шийдвэрлэж байна гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн автобусны өөрчлөлт оруулсан чиглэлүүд:

зураг
 
  1. М:1А "Ханын материалын комбинат - Мөнгөн завьяа"
  2. Ч:6 Толгойт - Нарны зам - Ботаник
  3. Ч:12 Зүүнсалааны шинэ эцэс - 32 дугаар байр
  4. Ч:16 Бумбатын рашаан - 10-р хороолол
  5. Ч:16А Баруун салаа - Шинэ зам - 5 шар
  6. Ч:20А Баянхошуу - 3,4 хороолол - Өнөр хороолол (араар
  7. Ч:20Б Баянхошуу – Геологийн төв лаборатори – 3,4-р хороолол – МҮИС
  8. Д:8 Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо
  9. Ч:44 Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв
  10. Ч:46 Улаанчулуут - Их наран - Вокзал
  11. Ч:57 Улаанчулуут - Их наран - МУИС
  12. Ч:57Б Алтан овоо - Их наран - МУИС
  13. Ч:62  Алтан овоо - Саппоро -10-р хороолол
  14. Ч:77 Нисэх -Яармаг - 120 мянгат
  15. Ч:82 Чингис СООСЭ – 10-р хороолол чиглэл. Эдгээр чиглэлийн автобус нь Сүү компанийн зогсоол дээр зогсохгүй, Таван шарын замаар тойрч явж байна.