Драгон төвийн III давхраас 25 настай эмэгтэй унаж нас баржээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 27-ны 14:35 цагт “Хуучин драгоны E-Март 3 давхараас хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар 25 настай, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 3 дугаар давхраас унаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна гэж Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээлэв.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

