Баруун бүсийн хурд-2026 даншиг наадамд улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж, улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баруун бүсийн хурд-2026 даншиг наадмын үндэсний бөхийн барилдаан Завхан аймгийн Улиастай хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Улс, аймаг, сумын алдар цолтой 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх улсын гарди М.Лхагвагэрэл долоо даван түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн зургаа даван үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шалгарав. 

Харин дунд шөвөгт аймгийн арслан Ц.Төмөрцоож, аймгийн арслан Б.Бат-Орших, улсын начин Т.Дүгэрдорж, улсын начин Б.Бадамсүрэн нар үлджээ.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

Мөн энэ наадмын үеэр Завхан аймгийн удирдлагууд улсын наадамд амжилттай барилдсан бөхчүүдээ шагнаж урамшуулжээ. Тодруулбал улсын гарди М.Лхагвагэрэлийг 100 сая төгрөгөөр, улсын заан Б.Сундуйжавыг 70 сая төгрөгөөр, улсын начин А.Нармандахыг 50 сая төгрөгөөр шагнасан байна.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар