"Эрээний гаалийн хашаанд байсан ачааны автомашинууд шатсан. Дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Консултай холбогдож байна"

Б.Бадамгарав, IKon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Иргэний илгээсэн бичлэгээс авав

Эрээн хотоос Замын-Үүд рүү явах гэж байсан ачааны автомашинууд шатжээ.

Эгнэж зогссон байсан автомашинууд ямар шалтгааны улмаас шатсан болон хэдэн автомашин галд өртсөн талаар одоогоор тодорхойгүй байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-тай холбогдоход "Хятадын талд гал гарсан учраас манайд ямар нэг дуудлага мэдээлэл ирээгүй. Мөн дэлгэрэнгүй мэдээлэл алга байна" гэлээ.

Мөн энэ талаар мэдээлэл тодруулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргатай холбогдоход "Эрээний гаалийн хашаанд байсан ачааны автомашинууд шатсан. Бид дэлгэрэнгүй мэдээлэл солилцохоор Консултай холбогдож байгаа" гэв.