Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 10-23-ны өдөр хүртэл E-mongolia системээр хүлээн авна

М.Батчимэг, ikon.mn
13 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарахыг Боловсролын яамнаас мэдээллээ. 

Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо , насаар ангилсан нь:

  • 2 настай- 27,832
  • 3 настай- 31,303
  • 4 настай- 32,002
  • 5 настай- 35,690 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах  хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хүртэл хугацаанд E-mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-өөс өмнө баталгаажуулсан байх;

Улсын бүртгэлийн ерөнхий газраас эцэг эхийн хаяг байршлын мэдээллийг татаж авч хамран сургах тойргийн мэдээлэлтэй уялдуулан автоматаар өөрийн хамран сургах тойрог руу хуваарилагдах аж. Улмаар эцэг эхийн бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаяг болон бусад эх сурвалжаар танай хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан тухай мэдээллийг албан ёсоор мэдэгдэнэ гэв.