"₮14.5 тэрбумаар баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 80 хувьтай байна"

Д.Янжиндулам, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 80 хувьд хүрчээ.

Сургуулийн барилгыг дөрвөн жилийн хугацаанд буюу 2022-2026 онд барьж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн төсвөөс ₮14.5 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Тус сургууль нь нийт 6753.0 м.кв талбай бүхий гурван блок барилгаас бүрдэнэ.

  • А блок – 38.4х15.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;
  • Б блок – 15.0х21.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;
  • В блок – 18.4х40.6 метр болон 30.0х18.0 метр хэмжээтэй хэсгүүдээс бүрдэх, зоорьгүй, 3 давхар барилга.

Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж, энэ онд бүрэн дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Барилга угсралтын ажлыг "Хөшиг-Уул" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа аж.