₮18.4 тэрбумын өртөгтэй, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургуулийн барилгын ажил 60 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг НХОГ-аас мэдээллээ.

Уг барилгын ажлыг 2024 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд барьж дуусгах бөгөөд нийслэлийн төсвөөс ₮18.4 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Тус сургууль нь нийт 5,340.3 м.кв талбайтай, А, Б, В гэсэн 3 блок бүхий барилга. А блок нь зоорьтой, 3 давхар, Б болон В блок нь зоорьгүй, 3 давхар байхаар төлөвлөгджээ. 

Одоогийн байдлаар барилгын дотор заслын ажил, гадна фасадын ажил, сантехникийн угсралт, инженерийн шугам сүлжээний холболтын ажлуудыг гүйцэтгэж байгаа аж.

зураг