₮8.3 тэрбумын төсөвт өртөгтэй, хоёр жилийн өмнөөс Яармагт баригдаж буй сургуулийн ажлын явц 60 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо буюу Яармагийн замын урд талд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 онд эхэлж байв.

Өнөөдрийн сургуулийн байдлаар барилгын гадна засал, металл фасад угсралт, дотор засал болон дотор инженерийн шугам сүлжээний ажил үргэлжилж байна. Барилга угсралтын нийт явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Тус барилга нь нийт 9,939.1 ам метр бөгөөд зоорьгүй гурван давхар, хоёр спорт заалтай, таван блок байна.

Нийслэлийн төсвөөс 960 хүүхдийн суудалтай, сургуулийн барилга барих нийт төсөвт өртгийг ₮8.3 тэрбумаар баталжээ.