ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Загдсамбар: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Яармагт сургууль, цэцэрлэгийн газар олгогдоогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаан өнөөдөр/2024.09.19/ болж байна.

Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай, гэр хорооллыг орон сууцжуулах байршил, хэмжээ, хил заагийг тогтоох, “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санд хөрөнгө оруулах тухай, Улаанбаатар хот, Төв аймгийн орон нутгийн өмчит “Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац байгуулах тухай болон бусад асуудлыг төлөөлөгчид хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдааны танхимаас мэдээллийг хүргэж байна.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг дахь Хангарди ордонд нүүж ороод буй. Харин уг байршилд сургууль, цэцэрлэг байхгүй.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Отгонбаатар "Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нүүж ирсэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын шинэ байрны орчимд сүүлийн таван жилийн хугацаанд барилга их баригдсан. Одоо ч орон сууцны хороолол барьж байна. Гэтэл  улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг алга. Хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагууд сургууль, цэцэрлэг төлөвлөхгүйгээр орон сууцны хороолол барихыг зөвшөөрсөн нь алдаа. Энд нүүж ирсэн орон сууцны иргэд хохирч байна. Яармаг өглөө, орой, өдөр шөнөгүй түгжирдэг боллоо. 2024 оны төсөвт тус хороонд сургууль, цэцэрлэг барих төсөв тусгагдсан. Газрын асуудал шийдэгдсэн үү?, шийдсэн бол барилгын ажил эхлэх үү? гэж асуулаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны замын хойд хэсэг Улаанбаатар хотоос, замын урд талын газар Байгаль Орчны Яамны сайдын тушаалаар олгогдож байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны замын хойд хоёр цэцэрлэг, нэг сургуулийн газрыг чөлөөлж, сургууль нь баригдсан. 14 хоногийн өмнө орц, гарцыг чөлөөлсөн байдалтай байна. Дэргэд нь нэг сургууль, нэг цэцэрлэгийн газрын эрх олгосон ч өмнө нь эзэмшиж байсан компани шүүхэд хандаж түдгэлзүүлсэн. 23 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн газар олгогдоогүй".

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном "Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд цэцэрлэгийн барилга худалдаж авахаар тендер зарлагдаад, гэрээ нь байгуулагдаж байна. Цэцэрлэг нь зургаан бүлэгтэй байх юм. 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн барилгын ажил эхэлж, хоёрдугаар давхар хүртэл барьж байна. Уг сургуулийн газар нь төсөл хэрэгжүүлж буй байгууллагынх" гэв.

НИТХ-ын хуралдаан нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлаар үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.186.110] 2024/9/21
МиЕ, Энхболдын мафиууд хариуцлага хүлээхгүй байгаа бол Миеэгомбын шарилыг гаргаж ирээд тавь!!! Монгол улсын хойч үе үеийн үед санаж яваг!!! Ингэж 9- үеээр нь түүхэнд үлдээж гэмээ нь ийм бузар хэрэг дахин давтагдахгүй!!!
0 | 0 Хариулах
zochin [66.181.189.56] 2024/9/20
mash olol barilga bayguulamj oron suutzuud yaarmagt barigdsan ch urxiin emneleg n xaana bgaag meddeg xun algaa, surguuli tzetzerlegiin asuudlaa exelj yaagaad shiydej boldogguy yum be?
0 | 0 Хариулах
Хотын иргэн [202.131.249.106] 2024/9/20
Цаазаар авдаггүй юм бол шоронд хорих юмсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.57] 2024/9/20
Газар олголтыг яагаад БОЯам олгодог билээ. Энэ улс оронд чинь ямар гээч хууль дүрэм үйлчлээд байна аа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.14] 2024/9/19
Хотын захиргааны эсрэг талд шинээр өгсөн зөвшөөрөл өө харчих гэр хорооллын газар чөлөөлж байгаа юм бол цогцоор аятайхан хороолол байдлаар сургууль цэцэрлэг ээ хамтад нь шийдээч хачин хачин эрээвэр хураавар барилга шаваад бариад байна штэ. Сансар буюу Carrefour - ийн баруун талаар шүү... Натур боллоо бас энэ хэсэг лав. Хот доторх газрыг яам олгоно ч гэх шиг завхарсан юм. Захиргааны урд хэсэг газарт сургууль барихаар боллоо гээл засаг дарга нь ярьж байсан өөр юм баригдвал ёстой том харуул авч гэж ойлгогдоно.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.104.86] 2024/9/19
БЗД 26 хороо 10 жилийн эцэст 1 сургуультай болох юм шиг бна. Энэ хооронд гишүүд нь худлаа л ш**ж бсан. Та нар дор хаяж 4 жил хүлээнэ. Сонгуулиар л шийдэх бх
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.125] 2024/9/19
МИ ОВОГ ЭНХБОЛД СУНДУИ НАРАС АВ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.104] 2024/9/19
Хотоо төлөвлөөч.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/9/19
та нарын өөрсдийн чинь л хийсэн ажил шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/9/19
Хан-Уул дүүргийн аль ч хороо нь Улсын Сургууль барих газаргүй маш харамсалтай. Заавал өгсөн газраасаа гуйж компаниудаас царай алдаж байна. маш сонин тогтолцоо авилгал
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2024/9/19
Зөвхөн тусдаа сургуультай цэцэрлэгтэй орон сууцнуудыг хүлээн авдаг болмоор байна.
3 | 0 Хариулах