Туул голд хөл алдан урсаж бургасанд тогтсон байсан гурван иргэнийг авран хамгаалжээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, /Туул гол/ Хүүхэд усанд живж байна гэх дуудлагыг 15:45 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Өр /24 настай, эрэгтэй/, И /25 настай, эрэгтэй/ Д /18 настай, эмэгтэй/ нар нь "Туул" голын усанд хөл алдан урсаж бургасанд тогтсон байсныг, аюулгүй газарт гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
Усанд хөл алдах үед аль болох сандрахгүй, тайван байж хүчээ гамнах, биеэ суллан хөвөх оролдлого хийх, орчин тойрноо ажиглан мод бусад гарт таарах биет зүйлээс барьж авах, гараа өргөж чангаар хашхиран бусдаас тусламж хүсэх зэргийг ОБЕГ-аас зөвлөдөг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
