Хий алдсан тохиолдолд цахилгаан унтраалга ажиллуулахгүй, ил гал гаргахгүй байхыг зөвлөв

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас зөвлөж байна.

Тухайлбал

  • Шингэрүүлсэн шатдаг хий баллон, хоолой, холболтын бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах,
  • Шингэрүүлсэн шатдаг хий баллоныг нарны шууд тусгал, халуун орчин, ил галын эх үүсвэрээс хол байрлуулах, хадгалах, тээвэрлэх;
  • Шингэрүүлсэн шатдаг хий баллон, зуух ашиглах үед хийн үнэр мэдрэгдсэн тохиолдолд хийн эх үүсвэрийг салгах,
  • Хий алдсан тохиолдолд цахилгаан унтраалга ажиллуулахгүй, ил гал гаргахгүй байх
  • Цонх, хаалгаа нээж агаар сэлгэх,
  • Хугацаа нь дууссан, гэмтэлтэй баллон, тоног төхөөрөмжийг ашиглахгүй байх шаардлагатай юм.